Язгууртан хэрэглээ- Корсет!

Өөрийгөө зэрэглэл дээгүүр эмэгтэй гэдгээ мэдрэхэд язгууртан хэрэглээ их чухал. Гэхдээ язгууртан хэрэглээг заавал өндөр үнээр авах албагүй. Хоол хүнс, гоо сайхны болон ариун цэврийн хэрэгсэл, эрүүл мэнд, дотуур хувцсандаа мөнгө харамлахгүй байхад өөрийнхөө сайхныг чи мэдэрч чадна. Эмэгтэй хүн бүрт байх ёстой, бидний бодож байгаагаас ч олон ач холбогдолтой эрхэм хэрэглээ бол корсет юм.

Хамгийн анх 1500-аад оны үед Францын зохион бүтээгч Катерин Медиси корсетийг зохион бүтээжээ. Эхэндээ зөвхөн язгууртан гаралтай эмэгтэйчүүд даашинзныхаа дотуур өмсөж хэрэглэдэг байсан бол яваандаа энгийн эмэгтэйчүүд ч бас үүнийг хэрэглэх болжээ. Хамгийн анхны корсет сунамтгай материалаар хийгддэг байв.

Яваандаа төмөр, мод зэрэг хатуу биетээр корсетийг урлах болжээ. Нэг талаасаа энэ нь бие хамгаалах хэрэгсэл болж байв. Эхэндээ Франц эмэгтэйчүүд л корсетийг хэрэглэдэг байсан бол удалгүй Европ, Британи эмэгтэйчүүд ч бас корсет өмсдөг болжээ. Хамгийн анхны корсет "V" хэлбэрийн буюу конус маягийн байж. Энэ нь бэлхүүсийг тодотгох хэдий ч биед тийм ч таатай бус байжээ. Олон жилийн турш корсет нь эмэгтэйчүүдийн байнгын хэрэглээ байсаар ирсэн бөгөөд ингэхдээ янз бүрээр хувьсан өөрчлөгдсөөр л байв. 17-р зууны үеэс элсэн цаг хэлбэрийн корсетийг зохион бүтээсэн байна. Энэ нь өмнөхтэйгээ ижил бүсэлхийг нарийн харагдуулахаас гадна өгзөгийг илүү тодотгож байснаараа давуу талтай юм.

Корсет нь анх өмсөхөд тийм ч тааламжтай бус бөгөөд яваандаа дасаж, өмсөхөд эвтэйхэн болдог байна. Энэ хэрэглээ нь анхнаасаа л язгууртан эмэгтэйчүүдэд зориулагдсан учраас хөдөлгөөнд бага зэрэг саад учруулдаг. Орчин үеийн эмэгтэйчүүд корсетийг төдийлөн хэрэглэдэггүй. Харин сүүлийн жилүүдэд корсетийн хэрэглээ энгийн хувцасны деталь болон нэмэгдэж загварын ертөнцөд хүч түрэн орж ирж байна. Өмнө нь зөвхөн даашинзтай өмсдөг байсан бол харин одоо корсетийг өмд, юбка, рейтуз зэрэг ямар ч хувцас дээр тохируулан өмсч байна.

Корсетний давуу тал
-Биеийн галбирыг өв тэгш харагдуулна
-Ууц нурууны хэсгээр даарахаас сэргийлнэ
-Хэвлийн суналтыг багасгана
-Бөгтийхөөс сэргийлж, эгц байх зөв хэвшилд сургана 
-Биеийн галбираа зөв хадгалахад нөлөө үзүүлнэ
-Бөөр доргихоос сэргийлнэ
-Галбир тодотгоно/ Корсет өмссөн эмэгтэй хүн бэлхүүсээрээ дор хаяж 2-3 см нарийхан харагддаг/
-Өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлнэ /Хаана ч нуруугаа цэхлэн хараа дээгүүр алхаж чадна/
-Халуухан харагдана. Эгэмний хонхорхой, энгэр цээж чинь... 
-Чи үдшийн гоёлын даашинз авч амжаагүй юу? Тэгвэл корсетоо л өмсчих. Тэр чамайг даашинз өмссөнөөс дутахааргүй халуухан харагдуулах болно. 
-Хуримын салшгүй нэг хэсэг. Ихэнх хуримын даашинз корсетгүй байна гэж үгүй. 
-Хосуудын секс фантазыг илүү сонирхолтой болгоно. Тийм ээ, тэр чамайг "тайлах"-ын тулд багагүй цаг зарцуулах болно. 
-Эмчилгээ! Корсет нь нурууны ясыг зөв байрлалд оруулна. Элдэв шохойжилтын өвчнөөс сэргийлнэ. Мөн гэдэсний булчинг чангалах эерэг нөлөөтэй.

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.